2023.03.27
Барилгын салбарын “Ханган нийлүүлэгчдийн чуулган” болно
Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилгын хүрээнд “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг 2023 оны 04-р сарын 06-ны өдөр барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран МҮХАҮ-ийн танхимд зохион байгуулна.
Барилгын салбарын ханган нийлүүлэлтэд тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААН байгууллагууд болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм.
Чуулганы үеэр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдаж, түүнээс гарсан дүгнэгтийг төрийн байгууллага болон шаардлагатай газруудад хүргүүлэн, гарц шийдлийг тодорхойлох аж.