“Хөдөөгийн сэргэлт” чуулганд Дорноговь аймгийн төлөөлөгчид оролцож байна
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгууллаа.
Тус чуулганд гол илтгэлийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал энэ үеэр танилцуулав.
Тэрээр илтгэлдээ:
- Хөдөөг харах өнцөгөө өөрчлөх цаг нь болсон,
- Хөдөөгийн хөгжил хурдсаж байна,
- Аймаг бүр хөгжлийн шинэ загвараа тодорхойлон орон нутгаа хөгжүүлэх боломжтой,
- Улсын төсөвт дарамт бус дэм болох хөдөө бий болно,
- Их бүтээн байгуулалт-үйлдвэржсэн хөдөөг байгуулах боломжтой,
- Дорнын говьд улсын зэрэглэлтэй ухаалаг шинэ хотыг бүтээн байгуулах зорилгыг дэвшүүлж байгаа талаар тус тус онцоллоо.
Түүнчлэн, “Дорноговь аймаг нь хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр улсын дунджаас дээгүүр буюу 2020 онд 2-р байранд, 2021, 2022 онд дараалан тэргүүн байрт эрэмбэлэгдсэн. Мөн, Дорноговь аймаг нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг орон нутагт тогтоон, шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Дорноговь аймаг нь газрын тос, хайлуур, жонш, зэс молибден, чулуун нүүрс, төмөр зэрэг ашигт малтмалын нөөц ихтэй төдийгүй барилгын түүхий эдийн баялаг нөөцтэй. Энэхүү нөөцөд тулгуурлан өдгөө “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” үйлдвэр баригдаж байгаа төдийгүй, Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, Цагаан суваргын зэс молибдений үйлдвэр, Мон цемент, Мак цементийн зэрэг боловсруулах, баяжуулах 27 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгоход Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг сумын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шилжин суурьшигдчыг хүлээн авах газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, газар олгох бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөн Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэтдээ 10 000 айлын орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих төлөвлөгөөтэй байна” хэмээн дурджээ. Чуулганд хот, хөдөөгийн 1400 иргэний төлөөлөл оролцлоо.
Холбоотой мэдээ
2024.10.31
2024.10.22
2024.10.21