Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст шагнал гардуулав
17-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Туулай жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын төрийн дээд шагнал, одонг гардууллаа.
Монгол Улсын Гавьяат малын эмч цолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн хишиг уул” мал эмнэлгийн захирал Гэнэндармаагийн Дондов,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан инженерийн салбарын ахлах багш Шархүүгийн Ангар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн зөвлөх профессор, мал эмнэлгийн ухааны доктор Санжжавын Ганбат,
Алтан гадас одонгоор Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Жүгдэрийн Оюунгэрэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн ахмад багш Гомбын Жаргалсайхан нар шагнагдлаа. Та бүхэндээ ирж буй жилдээ амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх байхын ерөөл дэвшүүлье.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20