2023.02.08
Бор-Өндөр сум төрийн үйлчилгээний шинэ киоск машинтай болов
“Эргэх холбоо-63” хөтөлбөрийн ажлын хэсэг Бор-Өндөр сумын 300 шахам иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар ҮОМШӨ-ний даатгал, нийгмийн даатгалын хууль, тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон асуудлууд, сургуулийн их засвар, бүтэцтэй холбоотой асуудлаар 10 гаруй хүн асуулт асууж, саналаа илэрхийлэв.
Мөн Бор-Өндөрийн залуустай чөлөөт уулзалт хийж тэдэнтэй ярилцана уу гэсэн хүсэлтийг хүлээн авлаа.
Бор-Өндөр сумын төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын сүлжээний их засварын ажил, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, цэцэрлэгийн барилга гэх мэт 2021-2022 онд эхлүүлсэн улсын төсвийн 18 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил үргэлжилж байна.