УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Галшар сумын иргэдтэй уулзлаа
2023.02.08

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Галшар сумын иргэдтэй уулзлаа

"Эргэх холбоо-63" иргэдээ сонсох уулзалт Галшар суманд үргэлжиллээ.

Уулзалтад иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр иргэдээ төлөөлж Эрүүл мэндийн төвийн ажилтан н.Ариунаа ЕБС математикийн багшгүй болсон, хичээлийн хоцрогдол үүсэж байна. Сум орон нутагт шилжин ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчинд орон нутгаас бодлогоор ажилтны байр зохицуулж өгөхгүй бол залуучууд хуримтлал үүсгэж амжаагүй, ажилдаа тогтохгүй байна. Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлээд боловсон хүчнээ уриачээ, бүх сумдад алилхан зовлонтой гэдгийг хэллээ.

Мөн тэрээр улсын төсвөөр баригдаж байгаа барилгуудад хяналтаа эхнээс нь сайтар тавих хэрэгтэй. Галшар суманд хэд хоногийн өмнөх их хүйтнээр барилгын ажил гүйцэтгээд байсан. Чанар стандартдаа хэр нийцэх бол. Улсын төсвийг үр ашиггүй энэ мэтээр үрж байгаа асуудлыг хэн хариуцах вэ.

Суманд инженерийн шугам сүлжээ тавигдсанд бид маш их талархаж байгаа. Гэхдээ анхаарах асуудал бий. Цэвэр усны шугамаар ирж байгаа усны дээжид шинжилгээ хийсэн үү гэдгийг нягтлуулмаар байна. Шугамаар ирдэг ус хүчиллэг ихтэй гараа угаахад хагардаг. Цэвэршүүлэх төхөөрөмж тавьж усыг нь зөөллөдөг юм уу эс бөгөөс тодорхой арга хэмжээ авч өгөхийг аймаг, орон нутгийн удирдлагуудаас хүслээ.

УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүд, аймгийн удирдлагуудын зүгээс сүүлийн 4 жилийн хугацаанд сумдаа инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болгож, эрчим хүчийг нэмэгдүүлэх дэд бүтцийн томоохон ажлуудыг бодлогоор зохион байгуулсан. Одоо орон сууц барих санаачилгыг сум, орон нутгийн удирдлагууд манлайлан зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг татан оролцуулах ёстойг уулзалтын үеэр хэлж, суманд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад хэллээ.

Уулзалтын үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнагдсан ахмад настан Равсалын Амарбат, Дамдингийн Санжмятав нарт шагналыг нь гардуулан өглөө.

Үүнчлэн сумын 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн төвдөө Л.Чинсүх, Л.Алтансувд, Л.Чинбат, Л.Чинбаатар, Б.Хурцбаатар нар 1,3 сая төгрөгийн үнэ бүхий хүчил төрөгчийн аппаратыг хандивлав.