“Эмнээс татгалзаж, эрүүл спортлог амьдрах” аяныг Баянгол дүүрэгт хэрэгжүүлнэ
2023.01.19

“Эмнээс татгалзаж, эрүүл спортлог амьдрах” аяныг Баянгол дүүрэгт хэрэгжүүлнэ

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Г.Батбаяр даргатай дүүргийн Спорт хорооны баг хамт олонтой зөвлөлдөх уулзалт хийлээ.

Баянгол дүүргийн спорт хорооны шинэ байр 2022 онд ашиглалтад орж, тус хамт олон нэг жилийн дотор чамгүй олон ажлыг санаачлан, амжилттай зохион байгуулжээ.

Цаашид дүүргийн төдийгүй нийт иргэдийн эрүүл амьдрах хэв маягт спортоор дамжуулан эерэг нөлөө үзүүлэхэд зорин ажиллаж байгаагаа энэ үеэр танилцууллаа.

2023 онд “Эмнээс татгалзаж, эрүүл спортлог амьдрах” дадал зуршлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөснийг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа сайшаагаад, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэл”-д онцгой үүрэгтэй сэтгэл гарган ажилладаг та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Дүүргийн удирдлагын хувьд аливаа санал санаачилгуудад мэдрэмжтэй хандаж, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээв.

Баянголчууд та бүхэн https://www.facebook.com/bayangol.sportcommittee цахим хаягаар холбогдож сургалтын хөтөлбөрүүдтэй танилцаарай.