Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд АН бүлэг завсарлага авлаа
2023.01.20

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд АН бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.20\ нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. 

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн байна.