2023.01.16
Нүүрсний биржийн туршилтын арилжааг амжилттай хийлээ
Нүүрсний хулгайг таслан зогсоох зорилгоор манай яамнаас:
НҮҮРСИЙГ ЦАХИМААР АРИЛЖААЛАХ ЖУРАМ,
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН тухай хуулийг батлуулаад байна. Сайдын ажил авснаас хойш анхаарч, хэрэгжүүлсэн ГОЛ ажлынхаа үр дүнд нүүрсний биржийн туршилтын арилжааг /2023.01.12/ амжилттай хийлээ.
Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцлөөр 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлууллаа.
1 тонн үүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжааны хүрээнд #27_ам.доллараар өсгөв. Үүнийг дагаад АМНАТ нэмэгдэх болон бусад эерэг үр дүнгүүд гарна.
Туршилт амжилттай болсон тул бид 2023.02.15-аас албан ёсоор биржийн арилжаагаа эхлүүлэх, цаашид амжилттай үргэлжлүүлэх таатай мэдээтэй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn