2022.12.15
Дэлхийн банк боловсролын салбарт дэмжиж, хамтарч ажиллана
Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа.
- Боловсролын салбарын санхүүжилтийг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх,
- Сургууль, цэцэрлэгийн засаглалын менежментийг өөрчлөх,
- Үндэсний үнэлгээний тогтолцоог бий болгох,
- Багшийн хөгжил, хөтөлбөрийн тогтолцооны шинэчлэл,
- Цахим шинэчлэл зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах боломжтойг онцлон хэллээ.