Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төслийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өөрийн нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн уралдаанд шалгарсан шилдгүүдэд өнөөдөр /2022.11.29/ шагнал гардууллаа.
Тэрбээр “Орчин үед хууль зүйн шинжлэх ухааны хөгжил нийгмийнхээ хөгжлийн хурдцыг гүйцэх зүй ёсны шаардлага гарч байна. Тиймээс 2021 онд хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж эхэлсэн.
Энэ жилийн уралдаанд ирүүлсэн илтгэл, төслийн тоо 2 дахин нэмэгдэж, бүтээлүүдийн чансаа сайжирсанд санаачлагчийн хувьд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.
ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1 дүгээр байр: Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” нэг сэдэвт бүтээл
2 дугаар байр: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, С.Батбаяр, Н.Норовсамбуу, Р.Пүрэвбаатар, доктор Б.Амарсанаа, Г.Даваанямын “Арилжааны эрх зүй” сурах бичиг
3 дугаар байр: Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшингийн “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага” сурах бичиг
Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ц.Ганболд, Д.Нямдоржийн “Хил судлал” нэг сэдэвт бүтээл
Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк их сургуулийн докторант Д.Түмэндэлгэрийн “Монгол Улсын соёлын өв (палентологийн олдвор)-ыг хамгаалах эрх зүйн зохицуулалт” сэдэвт импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл
Б.Буянтөр, Э.Болормаа, Д.Энх-Амгалан, Б.Жавхланцогт, Ч.Наранмөнх, Б.Батхуяг /Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс/ нарын “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтот бүлэгт чиглэсэн гарын авлага” сургалтын гарын авлага
ШИЛДЭГ ИЛТГЭЛ
1 дүгээр байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Т.Лхагважаргалын “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хуваарилалтын шударга ёс:Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар”
2 дугаар байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяагийн “Үндсэн хуулийн Цэцийн тогтоол болон Улсын Дээд шүүхийн тайлбарын зөрчилдөөн:Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын мөн чанар”
3 дугаар байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан М.Аминагийн “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын тулгамдсан асуудал”
Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 2 дугаар дамжааны оюутан С.Энхням, 4 дүгээр дамжааны оюутан Б.Солонгийн “Эрх зүйн ухамсрыг тодорхойлох замаар хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх нь”
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан З.Янжиндуламын “Органик хуулийг Үндсэн хуулиар тусгайлан зохицуулах хэрэгцээ, шаардлага”
Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Билгүүний “Ne bis idem зарчим ба Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт”
ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ
Суурь судалгааны төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхдоржийн “Хууль зүйн статистикийн онол, арга зүй, хэрэглээ”
Хавсарга судалгааны төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшингийн “Монгол Улсын гэмт хэргийн эрсдэлийг тодорхойлох математик загвар”
Инновацийн төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хурандаа Б.Зулбадрахын “Сумны хонгиог дахин цэнэглэх аргаар сум үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн сумыг буудлагын сургалтад ашиглах”
Та бүхний номын хур бууж, эрдмийн далай бялхах болтугай.