Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийлээ
2022.11.30

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар өнөөдөр /2022.11.29/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийлээ.

 Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, процессийн хуулиудын шинэчлэл, шүүхийн барилга байгууламж, шүүхийн цахимжилтын талаар  баримталж буй бодлого, чиглэл болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тай  хамтран хэрэгжүүлэх гэж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар мэдээлэл хийж, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ үеэр Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн гэдгээ илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn