
2022.11.29
Иргэдэд үйлчилдэг төрийн бүх шатны байгууллага иргэдээс лавлагаа шаарддаг байдлыг хална
Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг 11 байгууллагын 69 төрлийн лавлагааг цаасаар авчирч үйлчлүүлдэг байсныг халахаар ЦХХХ-яам, "E-Mongolia" академи, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Монгол банк хамтарч lavlagaa.e-Mongolia.mn веб суурьтай дундын системийг танилцуулж банк, санхүүгийн салбарын хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид иргэдэд үйлчилдэг төрийн бүх шатны байгууллага иргэдээс лавлагаа шаарддаг байдлыг халахаар ажилдаа ороод байна.
Гол нь lavlagaa.e-Mongolia.mn дундын системийг төр, хувийн бүх байгууллагууд үйлчилгээндээ түргэн шуурхай нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгж байж иргэдэд үзүүлдэг төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээ хялбар хүрч, хүнд суртал тодорхой төвшинд буурах юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn