Ардчиллын эмэгтэйчүүд талцал хуваагдлыг дэмжихгүй
2022.11.28

Ардчиллын эмэгтэйчүүд талцал хуваагдлыг дэмжихгүй

Ардчилсан намаар овоглодог үе үеийн бүсгүйчүүд чөлөөт уулзалт хийлээ. Өнөөдрийн Монгол Улсад Ардчиллын тулгуур үзлүүд улам бүдгэрсээр байгаа билээ. Улс орны маань нийгэм Эдийн засгийн байдал хүнд байгаа ийм үед сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам маань хуваагдаж, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, хөлдөнги байдалд орчихсон сууна.

Үүнд бид бусдыг буруутгахаас илүүтэй өөрсдийгөө буруутгах ёстой. Гэвч одоо өнгөрснийг ярьж, нэгнээ буруутган хэмлэлдэх биш ирээдүйг харж, Ардчилсан нам хэрхэн ажиллах тал дээр төвлөрөх ёстой.

Намаа эвлүүлэн нэгдэхэд эмэгтэйчүүд манлайлан ажиллахаар ярилцан шийдлээ. Сонгуульд намын гишүүдээ бэлтгэж буй ямар ч сургалт семинарт өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцах, ментор хийхэд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөхүүд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тиймээс Ардчиллын эмэгтэйчүүд БИД АЛЬ НЭГ ТАЛ ГЭЖ БОЛГООМЖИЛЖ, БИЕ БИЕНЭЭ ТИЙШЭЭ ИЙШЭЭ ОЧЛОО ГЭЖ ШҮҮМЖЛЭХГҮЙГЭЭР өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж, эмэгтэйчүүдээ шат шатны сонгуульд бэлдэх, улс төрийн хувьд чадавхжуулах, ардчиллыг дэмжсэн бүхий л уулзалт, үйл ажиллагаанд идэвхтэй дэмжин оролцох болно.Эв саналаа нэгтгэвээс хүрэхгүй газар, чадахгүй зүйл үгүй болох биз ээ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn