2022.11.15
Т.Энхтүвшин:Төрийн захиргааны байгууллага концесс гаргах нь нэгжийн хуулиар зохицуулагдах уу
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймаг, нийслэл үнэт цаас, концесс гаргах эрхийг нээгээд өгчихсөн. Төрийн захиргааны төв байгууллага дагалдах журмыг гаргана гээд уг хуульд орсон. Энэ нь төр хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулагдах уу. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультайгаа уялдаж байгаа юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.