"Амгалан" дулааны станцын өргөтгөлийг 16 сарын хугацаанд гүйцэтгэнэ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрхэмзаяа, Б.Мөнхнаран нар Амгалан дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, өргөтгөлийн ажилтай холбогдуулан удирдлагуудтай санал солилцлоо.
Амгалан дулааны станцын өргөтгөлийг 16 сарын турш хийх аж. Өнөөдрийн байдлаар ажил гэрээний түвшинд явж байгааг станцын удирдлагууд хэллээ. Хэрэв гэрээ амжилттай дуусч, ажил эхлэхэд 16 сарын дотор өргөтгөлийн ажлыг хийж дуусгана гэв.
Үүнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан онцгой анхаарч холбогдох салбарын сайд, удирдлагуудад гэрээг хурдлуулах асуудлыг дэвшүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Ингэснээр Улаанбаатар хотын зүүн бүсийн 60.000 орон сууц, 8000 аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг Амгалан дулааны станцын хүчин чадал 20.000 орон сууц, 2500 аж ахуй нэгжээр нэмэгдэх юм.
Холбоотой мэдээ
2024.09.25
2024.06.20
2024.06.19
2024.12.23
2024.12.21
2024.12.21