Шинэ цэвэрлэх байгууламжийн төсөл 65 хувьтай байна
2022.10.28

Шинэ цэвэрлэх байгууламжийн төсөл 65 хувьтай байна

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ.

Энэ төв ашиглалтад орсноор  хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх юм.

Уг асуудалтай холбогдуулан Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаагаар удирдуулсан техникийн зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралдаанд БХБЯ, Барилгын хөгжлийн төв,  хяналт хийж байгаа экспертүүдээс, зураг төслийн компани болон төслийн нэгжид зарим үүрэг, чиглэлийг өгөв.

Хуралдаанд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Энхболд Барилга байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал  Барилга байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э. Мөнхсүх, Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д. Батням, Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Я.Мөнх-Эрдэнэ,  Цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Т.Болорчулуун, Криетив монголиа зураг төслийн компани, эксперт Ч.Мөнхтуяа, Б.Сарантуяа, Төсөвчин Г.Гантуяа, н.Энхтогтох нар оролцов.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй уг "Шинэ цэвэрлэх байгууламж" 24 төрлийн 56 байгууламжаас бүрдэж байгаа юм.