Хуульчид иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв
2022.10.24

Хуульчид иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг өсгөх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой "Хуульчдын форум” дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болон зохиогддог энэ удаагийн форум “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор өрнөсөн бөгөөд нийт 300 орчим хуульч оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь энэхүү “хуульчдын индэрт” тогтмол оролцож, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал солилцож ирсэн юм.

Энэ удаагийн форумд ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон Комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар оролцсноос Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Энхболд “Халдашгүй чөлөөтэй байх эрхийн Эрүүгийн эрх зүйн хамгаалалт” сэдвээр илтгэл тавилаа.

Тус форумын үндсэн хэлэлцүүлэгт,

Ц.САРАНТУЯА: Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Үндсэн хуулийн үнэт зүйлийг хамгаалах асуудал- Шинжлэх ухааны үндэслэл

П.ОДГЭРЭЛ: Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим

О.МӨНХСАЙХАН: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал ба Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

В.УДВАЛ: Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрхзүйн хорооны тэргүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг, сорилт, бэрхшээл

Т.МЭНДСАЙХАН: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Өмчлөх эрхийн Үндсэн хуулийн баталгаа: эсрэгцэл ба эрсдэл

А.БАЗАР: Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

  • Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2-р шийдвэрийн талаарх шүүмж хэлэлцүүлэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Харин салбар хуралдаан

  • “Үндсэн хуулийн үзэл баримтлал- Үндсэн бүтцийн асуудал”
  • “Үндсэн хуулийн захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар бэхжүүлэх нь”
  • “Өмчлөх эрхийг хувийн эрх зүйгээр хангах нь”
  • “Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлийг Эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах нь” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжлэн өрнөлөө.