ХЭҮК-оос Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийв
ХЭҮК-ын гишүүн, Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт дараах байгууллагуудад ажиллаж хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Ингэхдээ:
Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороонд хяналт шалгалт зохион байгуулж, хорооны гишүүдтэй санал солилцож, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцов.
Ерөнхий боловсролын сургууль болон Дархан- Өргөө коллежийн дотуур байранд амьдарч буй сурагч, ажилчид, нийгмийн ажилтан, багш нартай уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

"Нарны хүүхдүүд," "СООС" хотхоны асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар нь дээр нь хянаж, шалгалаа.

Мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн захиргааны байгууллагуудад Ахмадын сан байгуулсан эсэхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байдалд аймгийн 11 төрийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.

Холбоотой мэдээ
2025.01.30
2024.10.27
2024.09.27