ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2022.10.13

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар ХЭҮК-ын ирэх 2023 оны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдээс санал авч, зөвлөлийн ажиллах чиглэлийг тодорхойлж, оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар ярилцаж, санал солилцов.

Хуралдаанд Комиссын дарга Х.Хунан ХЭҮК-оос боловсруулж буй хүний эрхийн индексийн ажлыг танилцуулж, зөвлөлийн гишүүдээс санал авлаа.

  • Түүнчлэн Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг ХЭҮК-ын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө болон 2022 оны үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа,
  • “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Нийгмийн бодлогын хорооны зөвлөх Д.Амараа “Хилийн чанадад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдийн эрхийн асуудал,
  • Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн, ИНЗ-ын гишүүн Б.Чулуундолгор “Нэг цэгийн үйлчилгээний байрны хүртээмжийн асуудлыг Хэнтий аймгийн жишээн дээр,
  • “Хүүхдийн эрх хамгааллын төв”-ийн зөвлөх ИНЗ-ын гишүүн Д.Ундраа “Гэр бүл, хүүхдийн эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Ташрамд дурдахад, Иргэний нийгмийн зөвлөл нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Иргэний нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон хэлний цөөнхийн эрх зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй.