ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт хяналт, шалгалт хийв
2022.10.13

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт хяналт, шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймагт 2022 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд ажиллалаа.

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД:

  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрт хүний эрхийн хангасан байдал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид дүн шинжилгээ хийж, эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрлөх эрх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд судалгаа, шинжилгээ хийж ажиллаж байна.
  • Ахмад настны тухай хуулийн 8, 13, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолоор баталсан "Ахмадын сан байгуулан ажиллуулах журм"-ны хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтыг төрийн байгууллагууд хийлээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг бүрдүүлсэн байдалд төрийн болон хувийн хэвшлийн 32 байгууллагуудад дүн шинжилгээ хийж ажиллахын зэрэгцээ аймгийн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хийж тулгамдаж буй асуудлуудыг сонсон шаардлагатай мэдээллийг хүргэж ажиллалаа


СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХҮРЭЭНД:

Орхон аймагт ажиллах хугацаандаа төрийн байгууллагын алба хаагч, удирдлагуудад дараах сэдвээр сургалт орлоо.

Үүнд,

  • Цагдаагийн албан хаагчдад "Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь" сэдвээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран төвийн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгуудын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын ажлын албаны дарга нарт "Хүний эрх ба жендэр" сэдвийн хүрээнд мэргэшсэн багш нар сургалт, хэлэлцүүлэг
  • Төвийн бүсийн долоон аймгийн удирдлага, алба хаагчидтай "Төвийн бүсийн аймгуудад хүний эрхийн анхаарал татсан асуудлаар ярилцъя" уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай биечлэн уулзаж, 2020, 2021, 2022 онуудад Комиссын гишүүнээс явуулсан нэг шаарлага, есөн зөвлөмжийн билэлтийг шалгаж, аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцож, Комиссын орон нутаг дахь ажилтантай хамтран ажиллаж үйл ажиллагааг эрчимжүүлж тал дээр санал тавьж, улмаар ХЭҮК-ын 21 дэх илтгэлийг гардууллаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцан ажиллаж байна.