2022.10.06
"Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН 2022" уралдаанд 110 гаруй оролцогчид бүртгүүлэв
"Эмэгтэй хүний эрх хамгаалагч" сэдвийн хүрээнд мультмедиа хэлбэрээр зохион байгуулагдах "Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН 2022" энэ удаагийн уралдаанд хөдөө орон нутаг, нийслэлийн 51 багийн 110 гаруй оролцогчид бүртгүүллээ.
Уг уралдаан нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-нд тохиодог "Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр"-ийг угтан зохиогдож буй юм.
Уралдааныг Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Оюу толгойн хяналт ТББ хамтран хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан хамгаалуулахаар "ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ" мультмедиа уралдааныг зарласан билээ.