Биеийн тамир, спортын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Спорт нийтийн биеийн тамир, олимпизмын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Тус уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хамт оролцов.
Монгол Улсын Засгийн газраас БТС-ын салбарыг “Хүний хөгжлийг хангах чухал хүчин зүйл” гэж үзэж өндөр ач холбогдол өгч бодлого эрх зүй, төсвийн дэмжлэг үзүүлж дэс дараатай томоохон арга хэмжээнүүд авч байна.
Засгийн газрын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэсний хорооны хурал дээр үүрэг чиглэл өгч хэлсэн үгэндээ “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлэх 2050 он гэхэд Монгол улсын эдийн засаг арав дахин нэмэгдэнэ хүний хөгжлийн индексээр тэргүүлэх хэмжээнд хүрэх зорилт тавьж байна. Энэ нь манай улс Олимпын наадам зохион байгуулах хэмжээний хөгжингүй улс орон болно гэсэн үг бүгдээрээ эх орондоо Олимпын наадам зохион байгуулах том зорилт тавьж ажилцгаая” гэсэн билээ.
Өнөөдрийн уулзалтын үеэр ЗГ-аас БТС-ын салбарт дэвшүүлсэн “Олимп, спортын амжилтыг дээшлүүлэх, иргэдэд эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, нийгэмд эерэг хандлага, эерэг нөлөөллийн үйл ажиллагааг манлайлах” зэрэг томоохон зорилтыг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн БТС-ын салбарт нүүрлээд байгаа ёс зүй, сахилга хариуцлагагүй байдал, допинг, бэлгийн дарамт, спортын тэмцээн уралдааны шударга бус наймаа, авлигал, талцал хуваагдал, эв нэгдэлгүй байдал, хүний нөөц хангамж, боловсон хүчний мэдлэг чадвар зэрэг хуримтлагдсан асуудлыг хамтран хэрхэн шийдвэрлэх талаар тогтож ярилцлаа.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27