Нийслэлд тулгамдсан асуудлуудыг инновацид тулгуурлан шийдэх талаар санал солилцлоо
2022.10.06

Нийслэлд тулгамдсан асуудлуудыг инновацид тулгуурлан шийдэх талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд, алба хаагчдыг хүлээн авч, уулзалт хийлээ.

Тус байгууллагын хэрэгжүүлж байгаа сонирхолтой төслүүд, арга хэмжээнүүдтэй танилцахаас гадна инновац, технологийн салбарт хэрэгжүүлж болох зарим саналуудыг ярилцлаа. Тухайлбал,

  • Нийслэлд тулгамдсан асуудлуудыг инновац дээр тулгуурлан шийдэх. Ингэхдээ хувийн хэвшил, ялангуяа "старт-ап"-уудын инновац шийдэл дээр тулгуурлан гүйцэтгэх, төр дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох.
  • Технологи, эдийн засгийн түнш хотуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Хөрөнгө оруулагчдаа дэмжих эрхзүйн орчныг таатай орчныг бүрдүүлж, инновац технологийн чөлөөт бүс байгуулж, тухайн бүсэд гадны компаниудыг оруулж сайн туршлагыг нь нутагшуулах гэх мэт саналуудыг ярилцаж, шийдэл болон хамтын ажиллагаа ямар байх талаар санал солилцлоо.

Мөн Google, Alibaba гэх мэт дэлхийн томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд /Google street view гэх мэт/, төрийн болон хувийн хэвшлийн инновац, технологийн салбарын бусад байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ярилцаж, хамтран ажиллахаар болов.