Сансрын 7 хоногийг, дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг
2022.10.04

Сансрын 7 хоногийг, дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүр 10 дугаар сарын 4-нөөс 10-ны хооронд зохион байгуулна гэж тунхагласан билээ. Дэлхийн сансрын долоо хоног бол Шинжлэх ухаан, Технологийн Олон улсын томоохон наадам ба хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцүүлэн одон орон, сансар огторгуй, технологийн ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой.

Монгол хүүхэд багачуудын хувьд оюуны чадвар өндөртэй, математик, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны чиглэлийн олон улсын олимпиадуудад амжилт үзүүлдэг нь бидэнд ирээдүйд дэлхийн одон орон, сансар судлалын салбарт өөрийн байрь суурийг тодорхойлон ажиллах боловсон хүчний нөөц бололцоо бүрэн байгааг харуулдаг.
Дэлхий дахинаа зохион байгуулагдаж буй “Сансрын 7 хоног”-ийн нээлт өнөөдөр тохиосон бөгөөд БНМАУ, ЗХУ-н баатар, МУ-ын сансрын анхны багийн гишүүн, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы хамтаар салбарын эрхлэх асуудлын хүрээнд тус арга хэмжээнд оролцлоо.

Олон мянган багачуудад сансар огторгуйн хязгааргүй уудам, технологи, инновацийн хөгжлийг танин мэдүүлэх сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Сансарын үндэсний зөвлөлийн зүгээс төрийн бодлогоор дэмжиж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn