2022.09.15
УУХҮЯ-ны хүнд үйлдвэрийн бодлогын газрын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж, ахлах шинжээч Ц.Оюунболд нартай уулзлаа. /2022-09-14/
Тус уулзалтаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийн талаар харилцан санал солилцоо.