“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал анх удаа цахимаар зохион байгуулагдаж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран эдгээр өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 5-6-нд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” хурлыг цахимаар анх удаа санаачлан зохион байгуулж байна.
Тус хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцоно.
Монгол Улс НҮБ-ын гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаас хуваалцаж буй бөгөөд тус хурлын нээлтэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Ноён Тапан Мишрагийн хамтаар оролцогчдод хандан үг хэлж, мэдээлэл солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22