Ц.Амарсанаа: Цар тахлын улмаас хүндхэн байгаа ч бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж буй барилгачдад талархал илэрхийлье
2022.09.02

Ц.Амарсанаа: Цар тахлын улмаас хүндхэн байгаа ч бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж буй барилгачдад талархал илэрхийлье

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжийг өнөөдөр шалгаруулах үеэр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Барилгачдын өдөр жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт болдог. Цар тахлын улмаас барилгын салбар сүүлийн хоёр жилд хүндхэн байгаа боловч хичээл зүтгэл гарган бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж буй барилгачдад талархал илэрхийлье. 

Барилга хот, байгуулалтын яам барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцох магадлал хийх ажлыг зохион байгуулж байна. Төсвийн тухай хуульд тусгуулахаар ажиллаж байгаа. 

Бид 537 төсөл хөтөлбөрт хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ. 

Харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "2021, 2022 онд хөрш орнуудын нөхцөл байдал, хил гааль, тээвэрлэлтээс шалтгаалж барилгын материалын хангалтад асуудал гарч, үнийн өсөлт үүссэн. 700 орчим төслийн барилгын материалын үнийн өсөлтийг тооцоод 2023 оны төсөвт 300 тэрбум төгрөг суулгахаар холбогдох байгууллага руу шилжүүлсэн" гэв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn