Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал
"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган /2022.08.29/ төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн талаар илтгэл сонсож, хэлэлцүүлсэн юм.
УИХ-ын эмэгтэй гишүүд саяхан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байгаа.
Хуулийн төслийн зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, бизнес эрхэлж буй байдал ялгаатай байгаа учраас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Улсын хэмжээнд хот, хөдөөгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин орлого, компани удирдах түвшинд оролцох нь эрчүүдээс 10-20 хувь доогуур үнэлэгдсэн судалгаа гарсан.
Иймд эмэгтэйчүүдийг эрчимжүүлж, нийгэмд эзлэх байр суурийг хүйсийн хувьд тэнцвэртэй байлгахын тулд уг хуулийг зайлшгүй байх ёстой гэж үзсэн юм.
Харин энэ удаагийн чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэсэн.
Чуулганд оролцсон Дундговь, Говьсүмбэр аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Та нартаа ажлын их амжилт хүсье.