Ц.Даваасүрэн: Хүн биш НАМ СОНГОЖ БОЛОХГҮЙ. Би намтай намгүй БИЕ ДААГААД ГИШҮҮН БОЛЧИХДОГ юм
2022.08.25

Ц.Даваасүрэн: Хүн биш НАМ СОНГОЖ БОЛОХГҮЙ. Би намтай намгүй БИЕ ДААГААД ГИШҮҮН БОЛЧИХДОГ юм

Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоол, дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ЦЭЦ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Таны хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буруутган эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?

Төрийн эрх гагцхүү ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл Ард түмний эрхэд халдаж дураараа аашилж байгаад гайхаж байна. Сонгуулийн хольмог тогтолцоо гэдэг бол хэн ч танихгүй, мэдэхгүй, эсвэл улсаасаа идэж уусан нөхдүүд намын нэрийн жагсаалтаар ороод ирнэ гэсэн үг. Иргэд нам сонгох нь хортой.

Танай нам сонгуулийн хольмог тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Гэтэл та хольмог тогтолцоог эсэргүүцэх юм?

Хүн сонгох нь чухал болохоос нам сонгох нь чухал биш. Намын нэрний ард нуугдсан худалч, хулгайч, луйварчин байвал яах юм бэ. Тэд дор бол муу хэлүүлж, адлуулдаг 76 нь дээр. Би ийм л зүйл яриад байгаа юм. Сүүлдээ ард түмэн чинь сайн мууг нь ялгаж чадахаа байчихна. Ирээдүйг үгүй хийх тухай яриад байна. Үндсэн хуулийн цэц эцсийн гэж гаргасан хоёр ч шийдвэрээ өөрсдөө эсэргүүцсэн. Ийм л балай ЦЭЦТЭЙ болчихоод байгаа юм.

Зарим иргэдийн зүгээс Ц.Даваасүрэн гишүүн намынхаа бодлого үйл ажиллагааг сөрсөн зүйл ярьлаа. Өөрөө намын квотод багтахгүй учраас ийм зүйл ярьж байна гэх хандлага байна шүү дээ?

Наадах чинь олон жилийн өмнө яригдсан зүйл. Би тэдэнд баталсан шүү дээ, намтай намгүй бие даагаад УИХ-ын гишүүн болоод сонгогдсон хүн. Шаардлагатай бол ахиад ч бие даагаад дэвшиж болно. Миний яриад байгаа зүйл чинь ирээдүйдээ санаа зовсон зүйл. Алсдаа энэ хүмүүс хэнийг сонгохоо ч мэдэхгүй төөрч будилж эхэлнэ. Цаашдаа монгол улс орших, эс оршихын тухай зүйл яригдана. Намайг дэмждэг хүмүүс, нутаг усныхан байгаа шүү дээ. Санаа зовохгүй байна.