Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ИРГЭД ДЭМЖИХГҮЙ БАЙГАА
2022.08.25

Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ИРГЭД ДЭМЖИХГҮЙ БАЙГАА

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц өөрөө маргаантай шийдвэр гаргачихсан. Одоо бид ЦЭЦИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ л үлдлээ” гэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийнх болоод албажаад гарчихлаа. Та хуульч, судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

Яг шийдвэр гарвал яах вэ гэдгийг долоон сарын өмнө нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Цэцийн энэ шийдвэр олон маргаан дагуулна. Хууль зүйн талаас нь үзвэл тийм ч буруу биш. Хэт үгүйсгэж болохгүй ч, санал нийлэхгүй байж болно. Яг одоогийн нөхцөлд бол УИХ-ын дөрвөн гишүүн сайд байх нь тохиромжтой. Зөв шийдвэр.

Гэвч энэ шийдвэрийг нь цэц хүчингүй болгочихлоо шүү дээ?

Хувь улстөрчийн хувьд бол дэмжихгүй байгаа. Гэхдээ үүнийг одоо хүссэн хүсээгүй дагах л болно. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь ойлгомжтой болчихлоо.