2022.08.25
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.08.24/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан найруулгын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдтэй холбоотой гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn