Цэц дахин Үндсэн хуульд халдлаа
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээс гадна Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ асуудалд улс төрчид, хуульчид, эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд Цэц дахин Үндсэн хуульд халдлаа гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Тэрээр,
НЭГ. Цэц дунд суудлын хуралдаан хийж дүгнэлт гаргаагүй асуудал дээр Их суудлаараа хуралдаж эцсийн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Үндсэн хуулийн 64-р зүйлийн 3-т: Цэцийн дүгнэлтийг УИХурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах ёстой гэсэн заалтыг зөрчиж байна.
Сүүлийн үед Цэц өмнө гарсан Эцсийн шийдвэрүүдээ иргэн харж өөрчилдөг хэзээ ч байж болохгүй үйлдэл гаргах боллоо.
ХОЁР. Цэцэд Үндсэн хуулийн заалт, агуулгыг өөрчилж дүгнэлт гаргах эрх байхгүй. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийн 20-р зүйлээр: хууль тогтоох эрх гагцхүү УИХ-д хадгалагддаг. Ер нь бол Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2 дахь заалтаар: Цэц нь шинээр гарч буй хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгч, ЗГ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчиж буй эсэх асуудлаар л дүгнэлт гаргах эрхтэй билээ.
Үндсэн хуулийн хямралд байдал руу түлхэж, Үндсэн хуулинд халдсанд Цэцийн гишүүдэд хариуцлага тооцож эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn