Цэцэрлэгийн туслах багш нар батламжаа гардан авлаа
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн.
Энэ дагуу Монгол улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулсан байна. Сургалтад хамрагдсан туслах багш нар өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, МУБИС-ийн захирал О.Алтангоо нараас батламжаа гардан авлаа.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байгууллагын, хувийн, түрээсийн гээд бүхий л хэлбэрээр шинээр цэцэрлэг ашиглалтад оруулж буй.
Эдгээр цэцэрлэгт ажиллах 800 туслах багш ийнхүү бэлтгэгдэн ажилдаа орж байна. “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг төр дангаараа хариуцах бус хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Цаашлаад цэцэрлэгийн туслах багш нар хувийн цэцэрлэг байгуулаад ажиллавал салбар яамны зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ сайд онцоллоо.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20