"JCI Монгол" байгууллагын 30 жилийн ой тохиож байна
2022.08.19

"JCI Монгол" байгууллагын 30 жилийн ой тохиож байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "JCI Монгол" байгууллагын 30 жилийн ойд хүрэлцэн ирсэн "JCI Солонгос" байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Монгол Солонгос хоёр улсын эдийн засгийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх, газар тариалан болон аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд Монгол Улс Байгаль орчин, аялал жуулчлалын яам хувьд нээлттэй байгааг дурдлаа.

БНСУ-ын талаас Монгол Улсад визгүй зорчих болсонд талархал илэрхийлжээ. Мөн аялал жуулчлалын салбарт 2023, 2024 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулж хамтран ажиллах, жуулчдын маршрут болон стратеги дээр хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлэв.