2022.07.27
Эмийн чанар хэрэглээ, стандартын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өнөөдөр (2022.07.27) 10 цаг 50 минутад 58.3 хувийн ирцтэй эхлэв.
Түр хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахимаар оролцож, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Хянан шалгах түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 ажил хийхээр төлөвлөсөн байна.