Гэрэлтүүлгийн асуудлыг шийдлээ
Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Гэрэлтэй-аюулгүй дүүрэг” аян өрнөж байгаа билээ.
Тус аяны хүрээнд өнгөрсөн 7 хоногт ажил хариуцсан мэргэжилтнүүд, болон гэрэлтүүлгийн ашиглалт хариуцдаг компаниуд хороодын олон нийтийн байцаагчдын хамт хяналт, шалгалтаар ажиллалаа.

Тухайн үед дүүргийн гэрэлтүүлгийн асалт 98,1 хувьтай байсан бөгөөд "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК-ний хариуцсан 1-8 дугаар хороо 47 гэрэлтүүлэг, "Спэйшлтим ап" ХХК-ний хариуцсан 9-14 хороо, 17 дугаар хороодод 14 гэрэлтүүлэг, "Би Эм Жи Эл" ХХК-ний хариуцсан 15, 16, 18, 19, 20 дугаар хороо 64 гэрэлтүүлэг асахгүй байгааг ашиглалт хариуцсан байгууллагуудад мэдэгдэж, засварлах үүрэг даалгавар өгсөн байна.



Энэ хүрээнд тус компаниуд амралтын өдрүүдээр шаардлагатай засвар үйлчилгээг хийжээ.
Холбоотой мэдээ
2024.06.14
2023.09.11
2023.09.07