
2022.07.01
ИТХ-ын ээлжит v хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хөндлөнгийн хяналт хийх дүүргийн "Хяналт, үнэлгээний баг"-ийн 2021 оны тайлангийн тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn