Монгол Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна.
Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.
Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна.
Харин өнөөдөр ажлын хэсэг ажиллах үеэр нэмж 100 хүүхдийн байр гаргахаар боллоо. Энэ сул орон зайд БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэх юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20
2024.06.25
2022.08.18
2022.08.17