Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцууллаа
2022.07.07

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцууллаа

“Боловсролын салбар дахь төрийн бус оролцогч талууд: Хэн сонгож, хэн алдах вэ?” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой хамтран 2021, 2022 оны Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулах арга хэмжээ Төрийн ордонд Ундрам гишүүний санаачлагаар зохион байгуулагдлаа.

УИХ-аар боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа энэ үед тайланд тусгагдсан Тогтвортой хөгжлийн зорилго дахь Боловсролын хяналт шинжилгээ, энэ чиглэлд гарч буй ахиц дэвшилд үнэлэлт дүгнэлт өгөх, олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэхэд төрийн бус оролцогч талуудын үүрэг оролцоо, төрөөс хэрэгжүүлж буй зохицуулалтын талаар хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, нээлттэй санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn