2022.07.06

С.Бямбацогт: Согтууруулах ундаагаар үйлчлэх насны доод хязгаарыг 21 байхыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы /2022.07.05/ өдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Өргөн барьсан хуулин дээрээ нилээн хүнд заалт байсан. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг, шаардахыг хориглоно. Шахахгүй байх ёстой. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж шахаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шахаж шаардсан, шахсан этгээдэд хариуцуулна. Ийм заалт байсан. Өөрөөр хэлбэл найр наадамд очиход шахсан сөнч, урьсан эзэн шахаад эсвэл өөрөө дурлаж уучихаад намайг шахаж согтоогоод авар, осол гаргасан гэдэг тохиолдол бий болох ийм заалт байхаар зөөлрүүлсэн юм.

Ажлын хэсэг Монгол улсын Ерөнхийлөгчийн архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гаргасан 9 заалттай зарлигийг биелүүлж ажилласан. Насны асуудал дээр хууль хэрэглэхэд нэг мөр хэрэглэж болохгүй, хуурай хууль болчих вий гэдэг үүднээс оруулсан гэж байнгын хороо тайлбарласан. 12-дугаар анги төгсөөд оюутан болсноос эхлээд архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэтэл үүнийг хуулиар хориглохоор хуурай хууль болоод хэрэгждэггүй, хэрэгжүүлэхэд бэрхшээл учирдаг. Дэлхий дээр 18 наснаас нийтлэг хэрэглэдэг юм байна гэсэн үндэслэл ярьж байсан. Гэхдээ би 21 нас гэдгийг дэмжиж байгаа.