БХБЯ-ны Сайдын ээлжит шуурхай боллоо
2022.07.04

БХБЯ-ны Сайдын ээлжит шуурхай боллоо

Хуралдааны эхэнд газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү танилцууллаа.

Сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэл, барилгын материалын үнийн индекс болон магадлалын ажлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо. БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга цементийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл болон үнийн талаарх мэдээллийг 2022.07.01-ний өдрийн байдлаар нэгтгэн шуурхай хуралдаанд танилцуулж, нэмэлт мэдээлэл өглөө.

Тодруулбал: "Мак цемент" ХХК, "Мон цемент билдинг материалс" ХХК-ийн цемент үйлдвэрээсээ 253.000-259.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол 22-ын товчооноос 305.500-325.600 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Харин Хөтөлийн "Цемент Шохой" ТӨХК үйлдвэрээсээ 220.000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа бол "Мөнхийн баян гал" үйлдвэр ажиллаагүй байгаа мэдээллийг танилцуулав.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд:

Цементийн үйлдвэрлэл болон үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах,

Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлуудыг шуурхайлах,

 Барилгын гадна талын шүршдэг хөөсөнцөрийн стандартын хүрээнд технологийн дараалал болон аргачлалыг нарийн тогтоох,

Замын үүдийн барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх,

 Импортоор орж ирж байгаа будгууд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, лабораторийн хяналтыг давхар тавих