“Bim-Forum 2022” төрийн байгууллага, захиалагчийн оролцоо салбар хэлэлцүүлэг боллоо
2022.07.04

“Bim-Forum 2022” төрийн байгууллага, захиалагчийн оролцоо салбар хэлэлцүүлэг боллоо

“Барилгын хөгжлийн төв” дээр “Bim forum 2022 төрийн байгууллага, захиалагчийн оролцоо” гурав дахь салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлгээр зураг төсөл, барилга угсралт ашиглалтын үе шатанд барилга байгууламжийг хэрхэн зөв төлөвлөх, виртуал орчинд барилга байгууламжийг урьдчилан төлөвлөж гарсан алдааг түүн дээрээ засч сайжруулах, төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага түүн дээр дүгнэлт өгч барилга баригдахаас өмнө алдааг засдаг хоорондын уялдаа холбоог бий болгохоор зорьж байна.

“Bim forum 2022”-ыг хэрэгжүүлснээр барилга байгууламжийг төлөвлөхөөс эхлээд ашиглалтын явцад төрийн оролцоо хаана хэрхэн явагдаж байгааг тодорхой болгоод зогсохгүй хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ хялбар болох юм.

Барилгын мэдээлэлтэй загварчлалыг барилгын салбарт нэвтрүүлэх цуврал хэлэлцүүлгийг эхлүүлсэн. 2022 оны дөрөвдүгээр сард болсон “bim-forum 2022” зураг төсөл нэртэй анхны хэлэлцүүлгээр 2024 оноос улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийг BIM дэмжих програм дээр зурах, тухайн төслийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг гадны хөрөнгө оруулалтаар хийх шийдэлд хүрсэн бол хоёр дахь форумыг барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч ААН-үүдийн дунд хийж BIM дэмжих програм дээр барилгын материалын модулийг бий болгох шийдэлд хүрсэн юм.

Дараагийн хэлэлцүүлгийг цахим хөгжлийн яамтай хамтран хийхээр төлөвлөсөн бөгөөд 2022 оны есдүгээр сард нэгдсэн форумыг зохион байгуулах юм.