Баянзүрх дүүрэг 9 тэрбум төгрөг хэмнэнэ
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VII хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр болж өндөрлөлөө. Хурлаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсанаас гадна 9 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Тус хурлын үр дүнд Баянзүрх дүүрэг 2022 оны төсвөөс 9 тэрбум төгрөг хэмнэхээр болж, төрийн хэмнэлтийг тодорхой түвшинд дэмжлээ.
9 тэрбумыг хэмнэх нь Баянзүрх дүүргийг хөгжүүлэхэд урт хугацаанд төлөвлөсөн зарим ажлуудыг зогсож, хойшлуулж байгаа ч иргэдийн хүсэн хүлээж буй ногоон байгууламж, тохижилт, авто зам холбогдох ажилд зориулж цаг алдалгүй хийж дуусгахаар зорьж байгаа юм.

Мөн энэ удаагийн хуралдаанд дүүргийн 24-р хорооны 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд санаачлан хэрэгжүүлж буй "LOVE IN ACTION" англи хэлний сургалтад хамрагдаж буй хүүхдүүд хүрэлцэн ирж, нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар танилцлаа.

Холбоотой мэдээ
2025.02.19
2025.02.19
2025.02.18