УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.06.30
МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзлаа
МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Монголын Тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан нар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонсож арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хөшигтийн хөндийд шинээр байгуулагдсан тус нисэх онгоцны буудал нь 2021 оны долоо дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор (концессын гэрээгээр Японы тал 51%, Монголын тал 49%-иар) үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол нисэх онгоцны буудал нь 2019 онд ашиглалтад орж, 2022 оны дөрөв дүгээр сард шинэ удирдлагын баг томилогдсон тул ҮЭ-ийн хорооноос хамтын гэрээгээ шинэчлэн батлахаар бэлтгээд буй юм.
Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми хэлэхдээ “Компани нь орлогоороо зарлагаа нөхөж ажилладаг тул ҮЭ-ийн хороотойгоо байгуулах Хамтын гэрээг компанийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан зарим саналыг нь хүлээн авсан ч зарим саналыг хүлээж авах боломжгүй байгаа. Өнгөрсөн жилүүдэд "Ковид-19" цар тахлын улмаас шинэ үйл ажиллагаа эхлүүлсэн манай компанийн хувьд санхүүгийн хүндрэлтэй байсан. Цар тахлын үед бид нэг ч ажлын байрыг цомхотгоогүй, цалин хөлсийг нь бүрэн олгосон. Мөн компанийн санхүүгийн нөөц бололцооноос хамаарч ашиг орлого нэмэгдвэл ажилтнуудын цалин хөлсийг нэмэхэд бэлэн байна. Компанийн зүгээс ҮЭ-тэйгээ хамтын гэрээ байгуулъя гэдэг саналтай байгаа. Хамтын гэрээний хугацааг ажил олгогч талаас хоёр жил ажилтны зүгээс нэг жилийн хугацаанд байгуулах тал дээр саналын зөрүү үүсээд байна" хэмээн хэлэв.
Хариуд нь МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Хамтын гэрээ бол ҮЭ-ийн хороотой байгуулах ёстой хууль ёсны баримт бичиг мөн харилцан итгэлцэл, байгууллагын соёл юм. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд үнэ ханшийн өсөлт өндөр байгаа инфляц 20 хувьд хүрчихсэн. Компанийн үйл ажиллагаа нисэхийн тоо сайнгүй байгаач ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх ёстой. Миний хувьд хамгийн чухал зүйл бол ажилтнуудын минь эрх ашиг тэдэнд тулгамдаж байгаа асуудал юм. Иймд Монголын эдийн засгийн инфляцын түвшинтэй уялдуулж ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байна. Хамтын гэрээг байгуулахдаа хоёр тал харилцан сэтгэл ханамжтай байгуулах зарчмаар явах хэрэгтэй. ҮЭ-ийн хорооноос хүргүүлж байгаа ажилтнуудын санал хүсэлтийг харгалзан үзэж хамтын гэрээгээ байгуулах нь зөв. Хөшигтийн хөндийд байрлах алслагдсан бүсэд ажиллаж байгаа ажилтнууд өдөр бүр ажилдаа ирэх, гэртээ харих замдаа 4-5 цагийг зарцуулж байна. Үүнийг ажилласан цагт тооцуулах, ижил мэргэжилд адил цалин хөлс олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан нэмэлт өөрчлөлтүүдийг хамтын гэрээндээ тусгаж ажиллахыг хүсье" хэмээн хэллээ.
Энэ үеэр ҮЭ-ийн хорооны дарга Д.Батцэнгэл “ҮЭ-ийн хорооны зүгээс хамтын гэрээний төсөлд тусгаад байгаа заалтынхаа талаар хэлж байлаа. “Шөнийн цагийн нэмэгдэл 20% өсгөх, ижил үнэлэмжтэй цалин хөлсөд адил цалин хөлс олгох, ажилласан жилээс хамаарч нэг хувь нэмэгдэл олгох (нэг жил ажилласан бол 1%), 12 цагаар ажиллаж байгаа ажилтнуудын ажлын цагийг бүтэн тооцох (12 цаг ажиллахад ажлын цагийн 11-ээр тооцох байдлыг засах), ХАБЭА зардал, хамгаалах хувцас хэрэгсэл, ХАБЭА-н хуулиар олгогдсон эрх зэрэг маш олон асуудлыг тусгаад байна” гэв.
Үргэлжлүүлэн ҮЭ-ийн хорооны гишүүн идэвхтэн сонгуультнуудтай уулзаж, шинэчлэн байгуулах Хамтын гэрээнд нэмэлт санал авах, МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх цаг үеийн мэдээлэл, энэ оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байгаа ҮЭ-ийн хорооны шинэ удирдлагууд хийсэн ажлынхаа тайлан мэдээллийг тус тус хийв. Ажилтнуудын зүгээс хамтын гэрээгээ жил бүр шинэчлэн байгуулах гэдэг дээр гарын үсэг зурж санал нэгдэж, ажил олгогчдодоо саналаа бичгээр хүргүүлэхээр тогтсон юм.
МИАТ-ийн ажилтнуудын зүгээс карго ачилтын хэсэг хүний нөөцийн дутагдалтайгаас гадна гэрээт ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээг ковидын үеэс хойш огт хийгээгүй. Хортой аюултай ачаа тээш, хүнд даацтай ачаа бүрийг 4-5 удаа гараараа өргөх машин дээр тавих нь нуруунд ачаалал өгдөг ХАБЭА-н хувцас хэрэгсэл хамгаалалтын гутал олгодоггүй, ажилтнуудын амрах өрөөнд агааржуулалт байхгүй зэрэг хөдөлмөрийн нөхцөл, ХАБЭА-н зөрчил дутагдлыг хэлж байв.
Холбоотой
мэдээ
НББХ-ны дарга Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2024.09.13
Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд
2024.05.21
ХҮН ТӨРӨЛХТӨН ИЛҮҮ САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ШУДАРГА НИЙГМИЙН ШИНЭ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН...
2024.05.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Өнөөдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: КВОТЫН АСУУДАЛ ХӨНДСӨН НЭГ Ч ЗААЛТ БАЙХГҮЙ
2024
12.20
Н.Учрал: Уран болон хил холболтын төслүүд урагшилбал Баялгий...
2024
12.20
"Манайхан ажиллах хүч гэхээр хятад иргэн гэж ойлгоод байна"
2024
12.20
Л.Энх-Амгалан: 16 салбарт квотгүйгээр гадаадаас ажиллах хүч ...
2024
12.19
Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжи...
2024
12.19
Цаг үе, үзэл бодол нэвтрүүлгээр ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ...
2024
12.19
"Хүүхэд хамгааллын нийгмийн ажил” сэдвээр хэлэлцүүлэг үргэлж...
2024
12.19
Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчныг болов...
2024
12.18
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэл...
2022
06.30
МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нью Улаанбаатар интернэйшнл ...
2022
06.29
“Төрөөс олгох урамшууллаас НД болон ЭМДЛ-ын шимтгэл суутган ...
2022
06.29
ХАБЭА-н Үндэсний хорооны хуралдаан боллоо
2022
06.28
Хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн таниулах сургалт мэдээ...
2022
06.24
Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов
2022
06.23
ТББ-ууд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Жавх...
2022
06.23
МҮЭ-ийн холбооны дэргэдэх залуучуудын хорооны бүх гишүүдийн ...
2022
06.23
Б.Галбадрах МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооны да...
2022
06.22
Чиглүүлэгч бэлтгэх цахим сургалтыг зохион байгууллаа
2022
06.22
Иргэдэд экологийн боловсрол олгох арга хэмжээг энтертайнмент...