ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг асуудлыг хөндөнө
2009.10.30

ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг асуудлыг хөндөнө

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах хандлагыг төлөвшүүлэх, тэдний энэ талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн төрийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагын хамтын ажиллагаанд ахиц гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэгийг олон нийтэд түгээх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүрэгт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалт, уулзалт ярилцлагыг өнөөдөр өдрийн 14 цагаас тус дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулхаар болжээ.

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг соёрхон баталсан билээ. Конвенцид заасан ёсоор оролцогч улс нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох оролцоог хангахуйц бүхий л шаардлагатай нөхцөлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүлээн зөвшөөрөх байдлыг бий болгох зэрэг үүрэг хүлээнэ. Хүний эрхийг хангах, хамгаалах нь тухайн асуудалд хандах нийгэм, олон нийтийн чиг хандлагыг өөрчлөх, тэдний энэ талаарх мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэхтэй шууд хамааралтай хэмээсэн байдаг билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.