УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Хямбаатар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзлаа
Улаанбаатар хотын нийт иргэд та бидний өмнө тулгамдаж буй асуудал нь хэт төвлөрөл, үүнээс үүдэлтэй бэрхшээлүүд. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдтэйгээ санал солилцож байна.
Тухайлбал, зарим яам, их дээд сургуулиудыг хотоос гаргаж төвлөрлийг задлах боломж бүрдэнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлага заавал Улаанбаатарт байх ёсгүй. Аймаг, орон нутагт байж, тэнд татвараа төлдөг байх ёстой.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр С.Нарангэрэл багш шиг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мундаг эдийн засагч, хуульчдыг Их хуралд оруулж, чанартай өгөөжтэй хууль боловсруулж батлах боломж бүрдэнэ. Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Мөн алдаа, дутагдал гарч магадгүй зүйлсийг ч анхааралдаа авахыг хэлж байна. Хамтдаа хэлэлцэж, улсынхаа төлөө иргэдийнхээ санал, зөвлөмжийг дагах ёстой.
Холбоотой мэдээ
2024.11.06
2024.11.06
2024.11.01