ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 9 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах эрхийн гэрчилгээг гардуулав
2022.06.20

ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 9 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах эрхийн гэрчилгээг гардуулав

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас гарсан шийдвэр дэмжигдэж Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоолоор Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 9 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах эрхийн гэрчилгээг гардуулав.

Тус гэрчилгээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн батламжсанаар Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, Төлөвлөлтийн албаны дарга Ц.Шинэхүү нар 2022.06.03-ны өдөр гардуулан өгөв. 2004 оноос хойш хүлээлтийн байдалтай байсан Засгийн газрын хувьчлалын шийдвэр гарч байгаад компанийн Инженер техникийн ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn