2022.06.02
Эрдэнэт үйлдвэрийн 52 ажилтан орон сууц эзэмших эрхийн бичгээ гардлаа
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах Засгийн газрын шийдвэрийн дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийг нь /2022.06.02/-нд гардууллаа.
Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, одоо ажиллаж байгаа, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр хувьчилж аваагүй, мөн орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдад байрыг нь ийнхүү хувьчилж өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn