
2022.06.15
МХБ-аас өгсөн чиглэлийн дагуу экспортын нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Могойн гол”-ын уурхайгаас хүнд даацын тээврийн хэрэгслээр экспортын нүүрсийг Мөрөн-Булган-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замаар тээвэрлэж, зам гүүр эвдэлж, малын бэлчээр талхалж буй хууль бус үйлдлийг хянаж шалгах тухай хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.
Тухайн хүсэлтийн дагуу МХЕГ-аас газар дээр нь хяналт шалгалт явуулж, зөрчлийг илрүүлэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn