2022.03.11
“Нүүрс тээвэрлэлт, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг багцалбал:
- Чойр чиглэлийн шороон замын тээврийг 3-р сарын 31-нээс дуусгавар болгож зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх
- Ханги чиглэлийн зөвшөөрөлгүй шороон замын тээврийг зогсоох, хатуу хучилттай зам тавьсан дараагаар тээвэрлэлтийг эхлүүлэх
- Утаагүй түлшний тээврийг төмөр замаар явуулахдаа уурхайгаас өртөө хүртэл 22км төмөр замын холболтын ажил ирэх 7-р сард дуусна. Тус өртөөн дээр нүүрсний талбай байгуулахгүй байх
- Төмөр замын дагуу хориг тор татах, мал амьтан орохоос хамгаалах зэрэг асуудлууд голлон яригдлаа.
Иргэдээс тавьсан эдгээр шаардлагыг аймгийн ЗД, ИТХ, ЗТХЯ-нд тус тус уламжилж ойрын үед шийдвэр гаргуулахаар шийдвэрлэлээ.